30 May 2012

Италийн лигт "бужигнаан" болж байна

Рим./ИТАР-ТАСС/. Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дээд лиг буюу А серид тоглодог хэд хэдэн хөлбөмбөгчин тохиролцооны тоглолт хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.

Одоогоор цагдаа нар нийт 19 хүнийг баривчлан саатуулаад байна. Орон даяар нэгжлэг, шалгалт явуулж, "Евро-2012"-д оролцохоор 32 хөлбөмбөгчин бэлтгэлээ хийж буй Флоренц дахь Ковечано бэлтгэлийн баазыг хүртэл шалгажээ. 

Дашрамд дурдахад, ерөнхий дасгалжуулагч Чезаре Пранделли Италийн шигшээ багт тоглох 23 хөлбөмбөгчний нэрсийг даваа гарагт зарлах ёстой юм.

Баривчлагдсан хүмүүсийн дотор "Лацио" багийн ахлагч Стефано Маури, "Женоа" багт байгаад одоо "Падова"-д тоглож буй Омар Миланетто нар байна. Тэднийг олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүдтэй үгсэн хуйвалдаж тохиролцооны тоглолт зохион байгуулахад оролцсон гэж сэжиглэж байгаа юм.

Түүнчлэн сэжигтнүүдийн тоонд Санкт-Петербургийн "Зенит", Италийн шигшээгийн тоглогч Доменико Кришито, Турины "Ювентус"-ын Антонио Конте нарын нэрс байна. "Ювентус" баг өнгөрсөн УАШТ-аар ганц ч хожигдолгүйгээр "Скудетто"-г 28 дахь удаагаа хүртсэн юм.

Цагдаагийнхний мэдээлснээр, 5 хүнийг Унгарт баривчлан саатуулжээ.

No comments:

Post a Comment