30 May 2012

Грек улс Европын холбоонд үлдэхийн тулд Хятадаас гуйна

Грекийн хямрал хоёр жил дарааллан тохиож, уналтаасаа гарахгүй байсаар сүйрэхэд ойрхон байна.

Дотоодын үйлдвэрлэл, мөнгөний ханшний үнэгүйдэл дээд цэгтээ хүрсэн Грект энэ сард дахин 0.4 хувийн хямрал нүүрлэв. Цаашид Евро бүсээс гарч ч болзошгүй талаар эдийн засгийн шинжээчид Афинд сануулж байгаа юм. 

Грек улс эдийн засгаа авч үлдэхийн тулд "Номхон далайн хөгжил инвестмент" корпорацитай хамтран ажиллахын сацуу "Банк Оф Америка" зэрэг арилжааны банкуудаас аль болох бага хүүтэй мөнгө зээлэхийг чармайж байна.

Цаашлаад "Жэй Пи Морган", "Меррил Лэйнч" зэрэг үнэлгээний агентуудаас зээлжих зэрэглэлээ нэмүүлэхийг царай алдан гуйсаар. Харамсалтай нь Грект мөнгө зээлэх тусам хямрал нь даамжирна гэдгийг эдийн засагчид анхааруулсаар.


Олон улсын хөрөнгийн зах зээл дээрх Грекийн хямралд хандив ергөгчид Евро бүсээс гарч тив алгасан хөвөрч байна. Одоо ажиглагчид болон Европын холбоо Грекийг аврахын тулд Хятадыг харж сууна. Хэрэв Хятадын үйлдвэрлэгчид, диллер компаниуд Афины гадаад өрийг хагаслаж, эдийн засгийг нь сэргээх бодлогоор хамтран ажиллавал олимпийн улс хэдхэн жилийн дотор хөл дээрээ босох боломж бий хэмээн "Блүүмбэрг"-т бичжээ.

Европын холбоог чиглэсэн Хятадын экспорт энэ сарын байдлаар 19 хувьд хүрч өссөн. Хэрэв Грек Евро бүсээс гарч одвол Хятадын хөрөнгө оруулалтын 3.9 хувь нь шууд уналтад орно. Тиймээс БНХАУ-ын "CICC" төслийн хүрээнд 10 орчим хувийн алдагдлыг зүгээр хараад суухгүй нь тодорхой аж. 

Азид Европын хямралын салхинд ганхах улсын тоонд Сингапур, Тайланд, Өмнөд Солонгос зэрэг улсууд багтаж байна. Тэдгээр улсын эдийн засгийн оршин тогтнох гол зангилаа нь Хятад ба Европын холбоо юм.

Тиймээс Хятад улс тив дамнасан эдийн засгийн хэлхээгээ өргөжүүлж, өөрсдөдөө асар их ашиг олохын сацуу хямралд өртсөн, өртөж болзошгүй улсуудыг "өөд" татах зоригтой алхам хэрэгжүүлэхэд ойрхон байна. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй.

No comments:

Post a Comment