30 May 2012

Италийн лигт "бужигнаан" болж байна

Рим./ИТАР-ТАСС/. Италийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний дээд лиг буюу А серид тоглодог хэд хэдэн хөлбөмбөгчин тохиролцооны тоглолт хийсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагджээ.

Одоогоор цагдаа нар нийт 19 хүнийг баривчлан саатуулаад байна. Орон даяар нэгжлэг, шалгалт явуулж, "Евро-2012"-д оролцохоор 32 хөлбөмбөгчин бэлтгэлээ хийж буй Флоренц дахь Ковечано бэлтгэлийн баазыг хүртэл шалгажээ. 

Дашрамд дурдахад, ерөнхий дасгалжуулагч Чезаре Пранделли Италийн шигшээ багт тоглох 23 хөлбөмбөгчний нэрсийг даваа гарагт зарлах ёстой юм.

Баривчлагдсан хүмүүсийн дотор "Лацио" багийн ахлагч Стефано Маури, "Женоа" багт байгаад одоо "Падова"-д тоглож буй Омар Миланетто нар байна. Тэднийг олон улсын гэмт хэргийн бүлэглэлүүдтэй үгсэн хуйвалдаж тохиролцооны тоглолт зохион байгуулахад оролцсон гэж сэжиглэж байгаа юм.

Түүнчлэн сэжигтнүүдийн тоонд Санкт-Петербургийн "Зенит", Италийн шигшээгийн тоглогч Доменико Кришито, Турины "Ювентус"-ын Антонио Конте нарын нэрс байна. "Ювентус" баг өнгөрсөн УАШТ-аар ганц ч хожигдолгүйгээр "Скудетто"-г 28 дахь удаагаа хүртсэн юм.

Цагдаагийнхний мэдээлснээр, 5 хүнийг Унгарт баривчлан саатуулжээ.

Аль замыг яаж засах нь тодорхойгүй байна

Нийслэлд энэ зун 114 тэрбумын хөрөнгө оруулалтаар чамгүй хэмжээний замыг засна гэж байсан ч тендер зарлагдаагүй, санхүүжилт нь орж ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдоод байна. “Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт өрнөх учиртай. Ихэнх нь энэ олон жил дамнан үргэлжлэх томоохон ажлууд байгаа учраас цаашдаа үргэлжлээд явна. Харин энэ жил хийгдэх байсан Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулаан овооны уулзвар хүртэлх хоёр км авто замын шинэчлэлт, Дунд гол Үлйдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4 км зам, Сэлбийн хос гүүрийн ажилд хөрөнгө оруулалт нь орж ирээгүй байна” гэж Нийслэлийн авто замын газрын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Ганболд ярив.

"Манчестер Юнайтед" хамгийн алдартай клуб

Английн хөлбөмбөгийн "Манчестер Юнайтед" клуб дэлхийн хамгийн алдартай багаар шалгарчээ. "Кантар" агентлагийн судалгаагаар, "Манчестер Юнайтед"-г дэлхий даяар 659 сая гаруй хүн хөгжөөн дэмждэг байна. Харин дэлхийн хүн амын 1,6 тэрбум нь хөлбөмбөг сонирхдог бөгөөд ингэснээр спортын хамгийн түгээмэл төрөл болж байгаа юм. Сонирхолтой нь, "Манчестер Юнайтед" нь Европ тивд 90 сая хөгжөөн дэмжигчтэй байгаа бол харин Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад тус клубыг 325 сая, Африк, Ойрхи Дорнодод 173 сая хүн хөгжөөн дэмждэг байна. Санал асуулгад дэлхийн 39 орны 54 мянган хүн оролцсон нь 2007 онд явуулж байсан санал асуулгаас хоёр дахин нэмэгджээ.

Грек улс Европын холбоонд үлдэхийн тулд Хятадаас гуйна

Грекийн хямрал хоёр жил дарааллан тохиож, уналтаасаа гарахгүй байсаар сүйрэхэд ойрхон байна.

Дотоодын үйлдвэрлэл, мөнгөний ханшний үнэгүйдэл дээд цэгтээ хүрсэн Грект энэ сард дахин 0.4 хувийн хямрал нүүрлэв. Цаашид Евро бүсээс гарч ч болзошгүй талаар эдийн засгийн шинжээчид Афинд сануулж байгаа юм. 

Грек улс эдийн засгаа авч үлдэхийн тулд "Номхон далайн хөгжил инвестмент" корпорацитай хамтран ажиллахын сацуу "Банк Оф Америка" зэрэг арилжааны банкуудаас аль болох бага хүүтэй мөнгө зээлэхийг чармайж байна.

Цаашлаад "Жэй Пи Морган", "Меррил Лэйнч" зэрэг үнэлгээний агентуудаас зээлжих зэрэглэлээ нэмүүлэхийг царай алдан гуйсаар. Харамсалтай нь Грект мөнгө зээлэх тусам хямрал нь даамжирна гэдгийг эдийн засагчид анхааруулсаар.